Хурд хэтрүүлбэл жолооодох эрхийг нь хасна

ALs
2020 оны 5-р сарын 31 -нд

Жолооч нар хотын алслагдсан бүс нутагт цагдаагийн хяналт суларсан гэж бодож  хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг зөрчил гаргах нь түгээмэл байдаг аж.

Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн автозамд 134 км/цагийн хурдтай явсан жолоочийг цагдаа нар саатуулж хариуцлага тооцжээ. Тус дүүргийн  Замын цагдаагийн хэлтсээс зөөврийн хурд хэмжигч байршуулснаар дээрх зөрчлийг илрүүлжээ. 

Зөөврийн хурд хэмжигч байршуулахад цагийн дотор 100 орчим зөрчил илрүүлсэн байна. Мөн Хонхор, Дүнжингарав худалдааны төв, Гачуурт болон Улиастайн замд  хурд хэмжиж байгаа аж. 

Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлвэл Зөрчлийн тухай хуулийн 14.7.31-т заасны дагуу 50 нэгж буюу 50.000 төгрөгийн торгууль ногдуулдаг. Харин 50-иас дээш хувиар хурд хэтрүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.32-т заасны дагуу жолоочийг 50.000 төгрөгөөр торгож, зургаан сар жолоодох эрхийг хасах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна