ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

ALs
2020 оны 6-р сарын 02 -нд

Гадаад улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас тавдугаар сарын 29-ний өдөр танилцуулж байв.

Уг төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж, 2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрах юм

Эхний нислэгийг 1,097 иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн Казахстан улс руу хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нислэгийг хоёр сар орчмын өмнөөс бэлдсэн хэмээн албаныхан мэдээлсэн. Дараагийн нислэгийг Токио хот руу үйлдэж, иргэдээ авчирна. 

Харин зургаадугаар сарын 15-нд Энэтхэг улс руу хийх тусгай үүргийн нислэгээр тус улсад шавилан сууж буй лам хүүхдүүдийг эх оронд хүргэж ирэх бөгөөд тэдний тусгаарлах байрны зардал 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргах болсныг ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлсэн билээ.

Төлөвлөж буй нислэгүүд:

Гадаад улсаас авчраад буй иргэдийн тоо:

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна