Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургаадугаар сарын 10-нд болно

ALs
2020 оны 6-р сарын 02 -нд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ. 

Тус хуралдаанаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

Ийнхүү маргааныг нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна