Дугуйн замын 2,3 км асфальтан хучилтыг хийгээд байна

ALs
2020 оны 6-р сарын 04 -нд

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг- Зайсан- Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг барихаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Эхний ээлжид Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн зам зургаадугаар сарын 10-н гэхэд бэлэн болно гэдгийг  Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлж байсан.  

Дугуйн замын ажил өнөөдрийн байдлаар 45 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техник хэрэгсэлтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна гэж Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны дарга, хотын менежер Т.Гантөмөр мэдээллээ. 

Тодруулбал,

-Асфалтан хучилт 2.3 км хийгдсэн

-Замын хашлага 4,5 км хийгдсэн

-Далангийн нарийн тэгшилгээ хийж бэлэн болсон талбайн 4 км

-Худаг тойруулж 20м холдуулж хийж байгаа 70м далангийн ажлыг зургаадугаар сарын 5-нд дуусгахаар ажиллаж байна

-Хашааны шонгын ажил 1000ш суулгахаас 250ш шон суулган, үргэлжилж байна гэлээ. 

Эх сурвалж: Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна