Маргаашаас зуслангийн чиглэлийн автобус зорчиж эхэлнэ

ALs
2020 оны 6-р сарын 04 -нд

Зуслангийн гурван чиглэлд зургадугаар сарын 5-наас нийтийн тээвэр явж эхэлнэ. Зуслангийн чиглэлд жил бүрийн 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарсантай холбоотойгоор айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн чиглэлд зургадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо.

Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.

Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна