Сингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно

ALs
2020 оны 6-р сарын 06 -нд

Сингапурын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрийн тунгалаг гялгар  хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад олгох бөгөөд зарим нь хэд хоногийн өмнө хүлээн аваад байгаа юм байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн сурагч, багш, ажилтан бүрт 50 мл болон 500 мл хэмжээтэй гар ариутгагч, угааж, арчиж болох нүүрний хаалтыг олгох бол техник, мэргэжлийн сургуулийн сурагч, багш, ажилчдад угааж, ашиглаж болох 2 ширхэг маск, том, жижиг савлагаатай 2 гар ариутгагч бодисыг тус тус олгоно.

Нийтдээ 650 мянга сурагч, 42 мянган багш, ажилчдад 6 дугаар сарын 8-ны дотор эдгээрийг бүрэн  хүлээлгэн өгсөн байхаар тооцож байгаа юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна