Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа

ALs
2020 оны 6-р сарын 06 -нд

Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчооны орчим цeмeнт ачиж явсан ачааны автомашин шалган нэвтрүүлэх товчоогоор гарах гэж байсан олон автомашин, авто замын төлбөр хураах постыг мөргөсөн ноцтой осол гарлаа.

Уг ослын улмаас Өлзийт хороолол, Төв аймаг руу чиглэх хөдөлгөөн хаагдаж, ачаалал үүссэн тул жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг анхаарна уу.

Ослын газар Тээврийн цагдаагийн албаныхан яг одоо ажиллаж байна.

Эх сурвалж: ТЦА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна