Аймгийн хэмжээнд тариалалт 86,6 хувьтай байна

ALs
2020 оны 6-р сарын 07 -нд

Булган аймгийн Тэшиг, Хангал суманд хаврын тариалалт дууслаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Тэшиг суманд 5527,0, Хангал суманд 1516,0 га талбайд улаанбуудай тариалж, төлөвлөгөөг 128,5-144,4 хувь биелүүлсэн байна. Мөн түүнчлэн Баян-Агт, Бүрэгхангай суманд тариалалтын ажил бараг дуусч байгаа аж.

            Аймгийн хэмжээгээр 36819,0 га талбайд үр суулгасан бөгөөд тариалалт 86,6 хувьтай байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна