A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “Алтай” хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа

ALs
2020 оны 6-р сарын 08 -нд

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа Алтай хотхоны оршин суугчдын төлөөлөл болон “Тайгам Алтай” ХХК-ний захирал Ц.Даваасүрэн нартай уулзаж, тэдний тулгамдаж буй асуудлыг сонсож, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Тодруулбал Баянгол дүүргийн  I болон XXIV дүгээр хороонд байрлах Алтай хотхон нь 10.000 орчим оршин суугчтай. Өдгөө ашиглалтад ороод 12 жил болж байгаа ч улсын цэцэрлэг, сургуульгүй. Иймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө замын түгжрэлд 2-3 цаг зарцуулдаг. Мөн өсвөр насны хүүхдүүдэд тоглох тоглоомын талбай хангалтгүй, явган хүний зам нь стандарт бус, ногоон байгууламжгүй  зэрэг олон асуудал байгаа ажээ. 

 

320 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажил явагдаж байгаа, коронавируст   халдвараас /COVID-19/ шалтгаалж барилгын ажил царцсан байна. Цэцэрлэгийн барилгын ажил 80 хувьтай явагдаж байгаа бөгөөд 9-р сараас өмнө дуусгаж, улсад хүлээлгэн өгнө.  Мөн ирэх онд сургуулийн барилгыг барина. Түүнчлэн хотхон дотроо спорт цогцолбор барихаар төлөвлөсөн гэдгийг “Тайгам Алтай” ХХК-ний Захирал Ц.Даваасүрэн хэллээ. Нийслэлийн цэцэрлэгийн барилга худалдан авах тендерт тус хотхоны “Янзагахан Ану” цэцэрлэг материалаа илгээсэн. Улсын комисс хүлээж авбал нийслэлд төсөв батлуулсан гэдгийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа хэлж байсан юм. Тав тухтай, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд оршин суугчдын ч оролцоо чухал. Тиймээс цаашид “Тайгам Алтай” ХХК-ний төлөөлөл, оршин суугчидтай уулзан,  хийж байгаа ажлаа танилцуулж, мэдээлэл солилцож байхаар боллоо.

Эх сурвалж: НИТХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна