Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

ALs
2020 оны 6-р сарын 09 -нд

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм.

Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад зориулж хандив өгөхийг санал болгосон билээ. Сингапурын бизнес эрхлэгч нар бидний саналыг найрсгаар дэмжиж 30,000 син.долларын хандив, 5000 ширхэг амны хаалт хандивлалаа.

Түргэвчилсэн тестийн давуу тал нь хугацаа хэмнэхийн сацуу хүний цусан дахь эсрэг биетийг 10 минутын дотор илрүүлэх боломжтой

Ийнхүү тус Элчин сайдын яамны зүгээс Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөж, Сингапур Улсын “Biolidics” лабораториoс “2019-nCoV IgG/IgM Antibody Detection kit” нэр бүхий 1800 ширхэг COVID-19 оношилгооны түргэвчилсэн тестийг захиалж, бэлэн болсныг өчигдөр төрийн байгууллагын төлөөлөгчид хүлээн авчээ.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн уг оношилгооны түргэвчилсэн тестийн давуу тал нь хугацаа хэмнэхийн сацуу хүний цусан дахь эсрэг биетийг 10 минутын дотор илрүүлэх боломжтой.

Эх сурвалж: ГХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна