Нур-Султанаас ирэх онгоц Казахстанаас 12.00 цагт хөөрнө

ALs
2020 оны 6-р сарын 10 -нд

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Казахстан улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлөг өнөө өглөө 08:01 минутад "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас хөөрсөн юм.

Казахстан улс руу үйлдэж буй тусгай үүргийн нислэгээр 170 орчим иргэнийг татан авах бөгөөд мөн Киргиз, Узбекистанд байгаа иргэдээ татан авна.

"МИАТ" компанийн Нур-Султан -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12 цаг 10 минутанд "Нурсултан Назарбаев" онгоцны буудлаас хөөрнө. 

Эх сурвалж: Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа элчин сайдын яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна