Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдлээ

ALs
2020 оны 6-р сарын 08 -нд

4 жилийн хугацаанд улсын хэмжээнд 70 шинэ эмнэлэг, эмнэлгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, хөрөнгө оруулалт 420 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Олон жил царцаагдсан “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг 2019 онд ашиглалтад оруулж, манай улс анх удаа изотопын үйлдвэртэй, хорт хавдар болон олон төрлийн өвчнийг эрт үед нь эдийн түвшинд оношилж, эмчлэх хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтэрлээ. Энд онд дахин 29 эмнэлэг ашиглалтад орно.


Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд

  • хүлээн авах,
  • дүрс оношилгооны төв,
  • цөмийн анагаах ухааны тасаг,
  • лабораторийн тасаг,
  • дурангийн оношилгоо, эмчилгээний тасаг,
  • ариутгал халдваргүйтгэлийн тасаг, мэс заслын тасаг,
  • мэдрэлийн мэс заслын тасаг,
  • эрчимт эмчилгээний тасаг,
  • эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Эдгээр тасгуудад 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна