ЭХЭМҮТ: ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРАЛЦАГЧ ЭМЧ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XV БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ALs
2020 оны 6-р сарын 17 -нд

Төвийн үндсэн мэргэшлийн суралцагч эмч нарын онол-практик-мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах боломж бололцоог бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, дадлагажуулах, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, судлаач сэтгэлгээтэй болгон, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор резидент эмч нарын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хурлыг Коронавируст халдвар \COVID-19\-аас урьдчилан сэргийлэх ЭМС-ын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 7/1525 тоот зөвлөмжийг мөрдлөг болгон оролцогч хоорондын зай 1-2 метр байх, гар халдаргүйжүүлэх, бусад суралцагч эмч нарыг цахимаар үзэх боломжийг бүрдүүлэн 6 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Шүүгчийн бүрэлдэхүүнээр ХЗП-ийн эмч, АУ-ны Доктор Г.Отгонсүрэн, ЭШС-ийн ЭША АШУ-ны магистр Ө.Энхжаргал, ЭШС-ийн ЭША, АУ-ны Магистр О.Амаржаргал, ҮНҮТ-ийн эрхлэгч АУ-ны магистр Н.Алгирмаа нар ажилласан. Хуралд нийт 8 илтгэл хэлэлцэгдэж сэдвийн хувьд шинэлэг, тулгамдсан асуудлыг хөндсөн эсэх, үр дүнг оновчтой харуулсан байдал зэргийг үнэлэн 10 гол шалгуур үзүүлэлтийн дагуу 1-5 оноогоор дүгнэж эхний 3-н байрыг шалгарууллаа.

1-р байр 42 оноо “Умайн хүзүүний дутмагшилтай эхчүүдэд умайн хүзүүнд оёдол тавьсан үр дүнг судалсан нь” Судалгааны ажлын удирдагч багш Ц.Үржиндэлгэр АУ магистр, клиникийн профессор, Судлаачид Ц.Азжаргал, Б.Бадамханд, Ч.Оюундарь, С.Халиун, Ч.Үржинханд 2-р байр 41 оноо “Зүрх судасны эмгэгтэй хүүхдийн лавлагаа шатлалын диспансерийн хяналтын судалгаа” Судалгааны ажлын удирдагч багш Т.Болормаа АУ доктор, ЗСТЭЭМТ Судлаачид Н.Нурмаа, Б.Нямсүрэн, Л.Нямсайхан, Д.Сайнням, Т.Тэгшжаргал

3-р байр 37 оноо “Жирэмсэн эмэгтэйчүүдийн төмрийн бэлдмэл хэрэглэсэн байдлыг үнэлэх” Судалгааны ажлын удирдагч С.Хишгээ АУ магистр, клиникийн профессор, МУ-ын хүний гавъяат эмч Судлаачид С.Мөнгөншагай, Г.Пүрэвбаатар, Х.Саулен, Б.Цэцэгбадам Эхний 3 байрыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, 1 байрт шалгарсан судлаачдын бүтээл нь ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний хуралд оролцох, сэтгүүлд хэвлүүлэх эрхээр шагнагдлаа. Эрдэм шинжилгээний XV бага хуралд амжилттай оролцсон нийт судлаачдадаа шинийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээний ажилд нь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна