Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Улаанбаатараас хөөрлөө

ALs
2020 оны 6-р сарын 18 -нд

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус нислэгээр  269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Өчигдөр буюу зургадугаар сарын 17-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирсэн. Тэднээс таван сэжигтэй тохиолдол илэрсэн тул  ХӨСҮТ-д тусгаарласан талаар мэдээлсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна