Ялалтын баярын парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Москвад очжээ

ALs
2020 оны 6-р сарын 18 -нд

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгаар Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очжээ.

Энэ жилийн Ялалтын баярын цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагч оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа аж.

Зургаадугаар сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбайд парадын нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна