Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ

ALs
2020 оны 6-р сарын 26 -нд

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Улмаар энэ сарын 17-ны өдөр тус хэргийн шүүх хуралдаан болж, шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй. Мөн тэд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн. 

Мөн шүүгдэгч Д.Ган-Эрдэнэ шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн нь шүүх хуралдааны тов мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна