УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим нам, эвсэл, бие даагчдын шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс СЕХ-нд явуулсан албан бичгийн дагуу СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн зарим хэсгийн хороонд саналын хуудсыг хянан дахин тоож байна.
Дахин тоолллого энэ сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр 2 өдөр явагдаж байна. Тооллогын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ.
Нийслэл нийтдээ УИХ-ын сонгуулийн 9 тойргийн хороо, 451 хэсгийн хороотой. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах 6 дугаар сарын 24-ны өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин 6 дугаар сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллогыг хийж байна. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм.
Тэрээр, "Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 26 санал авах хэсэг ажилласанаас 13 хэсэг дээр хяналтын тооллого явуулж, тоолллого 50 хувьдаа хүрсэн. Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нийт 47 хэсэг ажилласнаас 11 хэсэгт хяналтын тооллого явагдсан. Одоо 22 дугаар тойргийн 13 хэсэг дээр хяналтын тооллого явуулж байна" гэв. Цааш нь дурдвал:
Нийслэл нийтдээ УИХ-ын сонгуулийн 9 тойргийн хороо, 451 хэсгийн хороотой. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах 6 дугаар сарын 24-ны өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин 6 дугаар сарын 27-28 буюу өчигдөр, өнөөдөр нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллогыг хийж байна. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм.
Сонгуулийг гардан зохион байгуулсан дүүргийн болон хэсгийн хороодын гишүүд урьдчилсан байдлаар мэдээ, тайлангаа Дүүргүүдийн сонгуулийн хороон дээр нэгтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна