“Хүрээ цам-2020”-ын номыг өнөөдрөөс хурж эхэллээ

ALs
2020 оны 6-р сарын 28 -нд

“Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын хүрээнд Гандантэгчэнлин хийдэд өнөөдөр өглөө 07.00 цагт хурал, номын ажиллагаа эхэллээ. 

Жил бүр  уламжлалт болгон тэмдэглэдэг “Даншиг наадам-Хүрээ цам 2020” шашин, соёлын наадмын эхний өдөр өчигдөр 26-нд цамын хувцас, балинг адислах хурал болсон бол өнөөдөр 07.00 цагаас дэг журмын дагуу хурал ном хурлаа. 

"COVID-19"-ийн халдварын цар тахлын хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ жил “Даншиг наадам-Хүрээ цам 2020”-ын хүрээнд олон нийтийг хамарсан морь уралдах, сур харвах, бөх барилдах болон соёлын өөр олон үйл ажиллагаа, ёслол зохион байгуулахгүй, олон ниитийг цуглуулахгүй юм. Энэ жилийн “Даншиг наадам- Хүрээ цам 2020” наадам 26-наас эхэлж, 3 өдөр ном хуран, 29-нд Батцагаан дуганы гадна талбайд хүрээ цамын үйл ажиллагаа болох юм.

Хүрээ цамыг мэдээллийн сувгаар шууд дамжуулах аж. Тиймээс нийт сүсэгтэн олон хурал номын үйл ажиллагааг телевизор болон онлайн хэлбэрээр үзэх боломжтойг Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс мэдэгдэж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна