Баяр наадам бямба, ням гарагт тохиож буй ч нөхөж амрахгүй

ALs
2020 оны 7-р сарын 01 -нд

Үндэсний их баяр наадам болох 2020 оны долоодугаар сарын 11, 12-н ердийн амралтын өдөр буюу бямба, ням гарагт тохиож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан. Энэ жилийн тухайд баяр наадам бямба, ням гарагт таарч буй ч нөхөж амрах хуулийн зохицуулалт байхгүй. Иймд албан байгууллагууд долоодугаар сарын 13, 14, 15-ны ажлын өдөр бүх нийтээр амраад долоодугаар сарын 16-ны пүрэв гарагаас ажилдаа орох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна