Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, үнэлэх” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

ALs
2020 оны 6-р сарын 23 -нд

Эрүүл Мэндийн Яам, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ хамтран Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын даргын 2019 оны 47 дугаар тушаалын дагуу “Стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, үнэлэх” сургалтыг 6 сарын 23-ны өдөр ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Сургалтад ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн захирал, Алба, нэгжийн дарга, ЭТҮ-ний Зохицуулагч нар бүхий 12 оролцогч хамрагдаж байна. Тус сургалтаар ЗГ-ын 36, 37 дугаар тогтоолын журам, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх аргачлал, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх аргачлал, загваруудын талаарх мэдээлэлтэй танилцан, ЭХЭМҮТ-ийн удирдах албан тушаалтнууд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ. Сургалтыг Коронавируст халдвар (COVID-19)-ын сэргийлэлтийн зөвлөмж, журмын дагуу сургалтад оролцогчдын биеийн халууныг хэмжин, өрөө тасалгааны агааржуулалтыг тогтмол хийж, оролцогч хоорондын зайг 1-2 метр байх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан зохион байгууллаа.

Сургалтыг зохион байгуулсан ЭМЯ, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ хамт олонд талархал илэрхийлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна