Д.Лүндээжанцан УИХ-ын даргын зөвлөх болно

ALs
2020 оны 7-р сарын 04 -нд

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар МАН, АН-ын олон удаа сонгогдсон голдуу гишүүд өвдөг шороодсон. Тэдний нэг болох Д.Лүндээжанцан ирэх дөрвөн жилд лааз өшиглөхөөргүй болжээ. Тэрээр тун удахгүй УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдох гэж байна. Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатар нар Үндсэн хуулийн өөрчлөлт, Ард нийтийн санал асуулга зэрэг дээр хамтран ажилласан. Мөн Г.Занданшатарын Зөвлөлдөх ардчиллыг нь ойлгодог цөөхөн хүний нэг нь Д.Лүндээжанцан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна