Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлажээ

ALs
2020 оны 7-р сарын 06 -нд

 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өчигдөр Алтанбулаг боомтоор ОХУ-аас 143 иргэнийг татан авч тусгаарлажээ. Энэ үеэр долоон зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүлсэн байна. 

Иргэдээ татан авах ажиллагаанд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажилласан талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна