У.Хүрэлсүх Соёлын сайдаар мэргэжлийн хүнийг томилж байна

ALs
2020 оны 7-р сарын 07 -нд

УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулсан МАН яг одоо Засгийн газрын гишүүд хэн байх эсэхийг хэлэлцэж байна. МАН-ын УЗ-ийн хурлаар

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын яам- Д.Сарангэрэл
  2. Батлан хамгаалах яам- Г.Сайханбаяр
  3. Барилга, хот байгуулалтын яам- Б.Мөнхбаатар
  4. БСШУЯ- Л.Цэдэвсүрэн
  5. Гадаад харилцааны яам - Н.Энхтайван
  6. Зам тээвэр, хөгжлийн яам -  Л.Халтар
  7.  Эрчим хүчний яам- Н.Тавинбэх,
  8. Сангийн яам - Ч.Хүрэлбаатар,
  9. ХХААХҮ-ийн яам З.Мэндсайхан,
  10. Соёлын яам- С.Чулуун,
  11. Эрүүл мэндийн  яам-  Б.Цогтбаатар,
  12. Хууль зүй, дотоод хэргийн яам - Х.Нямбаатар,
  13. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам - А.Ариунзаяа
  14. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
  15. Шадар сайдаар Я.Содбаатар нарг тус тус томилохоор болсон.

Өмнөх засгийн газрын үед БСШУЯ өдгөө  Боловсрол, шинжлэх ухаан яам, Соёлын яам болж салж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа яамыг ШУА-ийн захирал, академич, доктор С.Чулуун тэргүүлэх юм.

С.Чулуун нь ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнг чадварлагаар удираж байсан, түүхч, судлаач, Монгол улсын соёлын өвийг хайрлан хамгаалах үйлсэд гар бие хүчин зүгэж байгаа энэ цагийн түүчээ болсон эрдэмтэн юм байна.

Түүний хувьд Монгол Улсын Их сургуулийг Магистраар төгсч, ОХУ-ын МПГУ-д доктор (Ph.D)-ын зэргээ хамгаалсан. 1999 оноос ШУА-ын Түүхийн хүрээлэнд судлаач, 2005-2010 онд МУИС-д багш, 2010 оноос ШУА-ийн Түүх, 2015 оноос Түүх, Археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2014 оноос Монголын түүхчдийн холбооны гүйцэтгэх захирал, 2016 онд Олон улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж буй. 2008 онд Кембрижд Их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвд 3 сар зочин судлаач, 2012-2013 онд Японы Осака хот дахь Угсаатны Үндэсний музей (MINPAKU) зочин профессор, 2014 онд Япон улсын Сендай хот дахь Тохоку Их сургуульд зочин профессор, 2015 онд БНХАУ-ын Төвийн Үндэсний Их сургууль, Унгарын ШУА-ийн Угсаатан, Хүн судлалын хүрээлэнд зочин профессороор ажилласан ажлын мэргэшсэн боловсон хүчин юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол улсын соёлын өв, дурсгал, түүх, уламжлал, урлагийн олон салбарт анхаарч ийнхүү тусдаа яам байгуулж, сайдаар нь мэргэшсэн боловсон хүчинг томилж байгаад соёлын салбарынхан талархалтай хандаж байгаа аж.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.117
    2020 оны 7-р сарын 08 -нд

    Засгийн газрын бүрэлдэхүүн таалагдаж байна. Зөв эхлэл гэж харж байна. Цаашид зөв үргэлжлүүлээрэй. Амжилт. Шадар сайдад төр улсынхаа төлөө жил зүтгэсэн туршлагатай парламентчаар томилсон нь нүдээ олсон хэрэг байна. Содбаатарыг ихийг хийж бүтээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

    Хариулах
  • 202.55.188.34
    2020 оны 7-р сарын 08 -нд

    Hiisen bvteesneeree vnelegddeg tsag shvv dee. Sodbaatar bol bvh salbaraa meddeg hariutslagatai ajliin turshlagatai aldsan onoson zvil deeree shudraga hvn shvv. Shadar said bolsond ni bayr hvrgey ilvv ihiig hiij bvteegeerei.

    Хариулах
  • 202.126.90.32
    2020 оны 7-р сарын 08 -нд

    Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.

    Хариулах
  • 202.55.188.37
    2020 оны 7-р сарын 08 -нд

    Содбаатар-г сайдаар томилох хэрэгтэй. Хүмүүс намтар түүхийг нь судлаагүй байж шууд дүгнэлт хийдэг тйим учир ийнхүү бичье: 2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2018 оноос ЗТХ-ийн сайдаар томилогдон ажиллаж байсан

    Хариулах
  • 192.82.65.55
    2020 оны 7-р сарын 08 -нд

    yamduuddaa zow hvniig ni olj tomiloh l heregtei baigaa ym daa. Mergejil neg, turshlagatai sanaachlagatai. Minii huwid bol uul uurhai hvnd vildweriin ymanii saidad Y.Sodbaatriig tawiasai gej hvsej baina. bogino hugatsaand said baihdaa vr dvntei chuhal ajluudiig sanaachilsan shvv dee. Niseh buudal, hurdnii shine zam, agaariin teewriin liberalchlal geh met...

    Хариулах