Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гардууллаа.
2011 оноос хойш нийтдээ 106 судлаач энэхүү тэтгэлгийг хүртсэн юм. Тэд тэтгэлгийг гардан авснаар бүтээлч санаагаа хэрэгжүүлэх боломжоор хангагдсаны хүчинд тодорхой үр дүнд хүрч шинэ мэдлэг, инновацийг бий болгоход хувь нэмрээ оруулсаар иржээ.
Тэтгэлэг авсан дээрх судлаачид өнгөрсөн хугацаанд ном бүтээл-13, нэг сэдэвт бүтээл-2-ыг туурвиж, шинэ бүтээгдэхүүн-5, тоног төхөөрөмж- 4-ийг бүтээж, патент 4, ашигтай загвар 2-ыг батлуулж, шинэ онол, теорем 5-ыг дэвшүүлжээ.
Түүнчлэн эрдэм шинжилгээний өгүүлэл 137-г дотоод, гадаадын шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, 86 удаа эшлэгдсэн бөгөөд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд 169 илтгэл хэлэлцэгдсэн байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2020 оны тэтгэлэгт судлаачдад хандаж хэлсэн үгэндээ “Энэ жилийн хувьд тэтгэлгийн уралдаанд шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллагаас нийтдээ 52 судлаач төслөө ирүүлсэн.
Цаашид Монголын үе үеийн эрдэмтдийн залгамж халааг нэр төртэй авч явах, хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг танай үеийнхэн хүлээж авах цаг ирсэн, улам хичээж ажиллаарай” гэлээ.
Батламж гардуулах ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат зэрэг албаны хүмүүс байлцлаа.
2020 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын нэрэмжит докторын дараах судалгаанд инновацийн тэтгэлэг хүртсэн залуу судлаачид:
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна