Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ

ALs
2020 оны 7-р сарын 08 -нд

Холливүүдийн алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нарын тоглосон "Waiting for the barbarians"  /Зэрлэгүүдийг хүлээхүй/ уран сайхны киног 2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нээхээр төлөвлөж байна. Уг бүтээлд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд болон Холливүүдийн "Wonder Woman" (2017), "Ex Machina" (2014), "Sweet Lies" зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг, Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ. Өмнөд Африкийн зохиолч Жон Кутзигийн романаар хийсэн энэхүү бүтээлийн зураг авалтыг 2018 оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд Сиро Герра найруулжээ. Уг киног 2019 оны есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадамд анх танилцуулсан бол олон нийтэд энэ зун толилуулах юм.

 

Эх сурвалж: IMDB


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна