Токио-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын тээшийг олгож эхэллээ

ALs
2020 оны 7-р сарын 09 -нд

Энэ сарын 4-ний өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгож эхэлнэ.

Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирэх ёстой аж.

Бичиг баримт дутуу бол тээш олгохгүй бөгөөд 10:00-18:00 цагийн хооронд Буянт-Ухаа ОУНБ-ын баруун талд байрлах Чингис Хаан Карго Терминалаас авах юм байна.

Эх сурвалж: Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна