ЭХЭМҮТ-ийн шинэ сувилагчийн ёс зүйн тангараг өргөх ёслолын арга хэмжээг 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.
2020 онд сургуулиа төгсөж, ажлын анхны гараагаа эхэлж байгаа 17 шинэ сувилагч ЭХЭМҮТ-ийн туганд хүндэтгэл үзүүлэн, ёс зүйн тангаргаа өргөлөө.
Төвийн удирдлагын зөвлөлийн зүгээс “ЁС ЗҮЙН БАТЛАМЖ”, Нийгмийн даатгалын дэвтэр, Хөдөлмөрийн гэрээ, энгэрийн тэмдэг, ажлын хувцас, дурсгалын зүйлс гардуулж, үе дамжсан ахмад багш, эх баригч С.Очгэрэл охины хамт урилгаар оролцон шинэ сувилагч нарт ажлын амжилт хүслээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна