Нийслэлд авто зам засварын ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хааж шугам засварын ажил хийж байгаа.
Энэ нь олны нэрлэж заншснаар Бөхийн өргөөний хойд талын зам гэсэн үг. Тиймээс иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.
Мөн Нарын зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна