Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнайг томиллоо

ALs
2020 оны 7-р сарын 16 -нд

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Эрчим хүчний дэд сайдаар М.Баярмагнайг томилжээ. Түүнийг жилийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томилж байсан юм. 

Ажилласан байдал: 

-1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал,

-2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга,

-2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга,

-2019 онд  БОАЖЯны ТЗУГ-ын дарга

-2019 оны зургадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагч

-2019-2020 онд ЗГХЭГ-ын дэд даргаар тус тус ажиллаж байв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна