М.Анхцэцэг тэргүүтэй тамирчид “Дэлхийн цом”-д өрсөлдөж байна

Отгоо
2020 оны 3-р сарын 05 -нд

АНУ-ын Колумбус хотод хүндийн өргөлтийн “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээн энэ сарын 10-нд өндөрлөх бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох тамирчдад оноо олгох гэж буйгаараа онцлог юм.

Үүнд 36 орны 400 орчим тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэг тэргүүтэй тамирчин тамирчин хүч үзнэ.

Сонирхуулахад, уг тэмцээнд эхний зургаан байрыг эзэлсэн тамирчин олимпын эрхтэй болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна