A PHP Error was encountered

Severity: Warning

Message: file_get_contents(http://tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: HTTP request failed! HTTP/1.1 404 Not Found

Filename: models/Weather_m.php

Line Number: 61

Backtrace:

File: /home/admin/web/als.mn/public_html/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents

File: /home/admin/web/als.mn/public_html/application/libraries/Front_Controller.php
Line: 87
Function: get_all_weather

File: /home/admin/web/als.mn/public_html/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct

File: /home/admin/web/als.mn/public_html/index.php
Line: 146
Function: require_once

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

Тахилт, Цагдаа толгой орчимд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай байна

ALs
2020 оны 7-р сарын 18 -нд

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгалаа. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьтай үргэлжилж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг шалгах үеэр “Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар заавал эзэнтэй болгох, арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгааг захиалагч болон гүйцэтгэгч компаниудад анхаарууллаа. Бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болголоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс   

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна