Оросын тагнуулууд судлагдаж байгаа ковид-19 халдварын эсрэг вакцины мэдээлэл хулгайлахыг завдсан гэв

ALs
2020 оны 7-р сарын 18 -нд

Оросын тагнуулчид АНУ, Их Британи, Канад Улсад хийгдэж байгаа ковид-19 халдварын эсрэг вакцин бэлэн болгох төслийн мэдээллийг хулгайлах гэж оролдсон тухай Аюулгүй байдлын үйлчилгээний мэргэжилтнүүд анхааруулжээ.

Тодруулбал, Их Британи Улсын Кибер аюулгүй байдлын төвөөс вакцины судалгааны мэдээллийг Оросын тагнуулын албаны хэсгээс хулгайлах гэж оролдсон хэмээн мэдэгдсэн байна. Харин мэдээлэл алдагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямар газраас энэ үйл ажиллагааг явуулсан нь ч тодорхой бус байна. Гэхдээ вакцины судалгааг хакеруудад хориглосон заалт байхгүй гэдгийг судлаачид мэдээлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков энэ тухайд хариу мэдэгдэл хийсэн байна.

“Бидэнд одоогоор хэн энэ төрлийн хакердах үйл ажиллагааг Их Британийн эмийн компаниудад хийсэн гэх мэдээлэл байхгүй. Нэг зүйлийг хэлэхэд, Орос Улсад ийм оролдлого хийх ямар ч шалтгаан байхгүй”

хэмээн мэдэгдсэн тухай "ТАСС" мэдээллийн агентлаг мэдээлжээ. Анхааруулах мэдэгдлийг доорх байгууллагуудаас хийсэн байна.

§  Их Британийн Үндэсний Кибр аюулгүй байдлын төв

§  Канадын Харилцаа холбооны аюулгүй байдлын алба

§  АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), Кибер аюулгүй байдлын дэд бүтцийн агентлаг (CISA)

§  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг

Харин энэ тухай мэдээлэлд судлаачид болон холбогдох албаныхан өөр өөр байр суурьтай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна