Өнөөдөр Япон улсаас 260 иргэн эх орондоо ирнэ

ALs
2020 оны 7-р сарын 21 -нд

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос энэ сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон. Энэ хүрээнд:

  • Энэ сарын 26-нд УБ-Франкфурт чиглэлд Европт байгаа иргэдийг
  • 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг
  • 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг
  • 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Ирэх наймдугаар сард энэ сард татан авсан иргэдийн тоотой тэнцэх хэмжээний иргэдээ татан авахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна