Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт долоодугаар сарын 18-ны өдөр яамны холбогдох газар, хэлтсийн дарга нарын хамт ажиллалаа.
Энэ үеэр Малын удмын сангийн үндэсний төвийн ажиллах орчин нөхцөл, цогцолборын үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь баталгаажсан 54 үүлдэр, омгийн шилмэл болон импортын малаас үр үйлдвэрлэх, иргэн аж ахуйн нэгжид мал үржүүлэг, биотехнологийн үйлчилгээ үзүүлэх, генийн сан бүрдүүлж хадгалах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.
Мал аж ахуйн салбарын үржүүлэг, биотехнологийн ажил, үйлчилгээг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготойгоор тус төв ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Малын удмын сангийн үндэсний төвийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх, сургах, чадавхжуулахад дэмжиж ажиллахаа хэллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна