Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдлоо

ALs
2020 оны 7-р сарын 23 -нд

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдож, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Монголын соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тэрээр 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан билээ.

Ийнхүү соёл, урлагийн салбарын мянга мянган ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийн хүслэн болсон шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдсоноор тус яамны удирдлагын бүрэлдэхүүн бүрдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна