“ТОКИО-2020” ОЛИМПИЙН НААДМЫГ ЗОХИОН ЯВУУЛАХ ЭСЭХИЙГ 5-Р САРЫН СҮҮЛЭЭР ТОГТОНО

Отгоо
2020 оны 3-р сарын 05 -нд

“Токио-2020” Олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо, Японы Үндэсний Олимпийн хороо, бусад холбогдох байгууллагынхан дэлхийн улс орнуудад дэгдээд байгаа COVID-19 коронавирусын улмаас ирэх зун Японы нийслэлд болох хүн төрөлхтөний спортын их наадмыг хугацаанд нь зохион байгуулах эсэх асуудлаар тусгайлан хэлэлцэнэ. 

Дээрх нэр бүхий байгууллагын албаны хүмүүс ирэх 5-р сард нэгдсэн хуралдаан явуулж, COVID-19 вирусын халдварт өвчний тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Токио-2020” Олимпийн наадмыг тогтоосон хугацаанд нь явуулах эсэхийг шийдвэрлэх юм. Токио-2020 зуны 32 дахь Олимпийн наадам ирэх 7-р сарын 24-нөөс 8-р сарын 9-ний хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм. Японы нийслэлд болох Олимп, паралимпийн наадмын зохион байгуулах хорооны тэргүүн Сейко Хашимотогийн мэдээлснээр ОУОХ ирэх 5-р сарын сүүлээр хуралдаж, COVID-19-ийн халдварын тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах эсэхийг шийднэ гэдгийг тодотгон мэдээлжээ. Түүний мэдэгдсэнээр магадгүй тухайн нөхцөл байдалтай холбоотойгоор Олимпийн наадмыг зохион байгуулах хугацааг хойшлуулж болзошгүй гэнэ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна