ОХУ-ын Сибирийн ойн түймрийн улмаас олон хот утаанд автжээ

ALs
2020 оны 7-р сарын 23 -нд

Сүүлийн үед ОХУ-ын Сибирийн тайгад дэгдээд байгаа их хэмжээний галт түймрийн улмаас ойрхи зэргэлдээ хотууд утаанд автаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдэгдэл хийсэн байна.

Оросын байгаль орчноо хамгаалах Гринпие хөдөлгөөний тэргүүн Григори Куксин энэ тухайд цаг уурын өөрчлөлт ихтэй байгаагаас гадна ОХУ-д их халуун зун болж байгаагаас гал унтраах амаргүй байгаа тухай мэдээллээ. Хиймэл дагуулын дата үзүүлэлтээс харахад, энэ оны хэмжээнд ОХУ-д 190 мянган километр квадрат газар түймэрт автжээ. Алс Дорнод, Дорнод Сибирийн нутгаар илүү их гал гарч байгаа юм байна.

Зурагт харагдаж байгаа том хэмжээний түймэр нь Красноярскийн Амур, Эрхүү мужуудад гарч байгаа ойн түймэр. ОХУ-ын онцгой байдлын газраас   сүүлийн нэг долоо хоногт иргэдээс үүдэлтэй түймэр нэмэгдэж байгаа. Харин байгалийн түймэр багассан хэмээн мэдэгджээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна