2022 оны Өсвөрийн Зуны олимп 2026 онд зохиогдоно

ALs
2020 оны 7-р сарын 24 -нд

Коронавируст цар тахлын улмаас хойшлоод байгаа 2020 оны Токиогийн олимпыг цаашдаа хэсэгчлэн явуулж, товлосон хугацааг дахин хойшлуулж магадгүй тухай ОУОХ мэдээлж байсан. Энэ тухай ОУОХ-ноос дахин мэдэгдэл хийж, олимп 2021 онд бүрэн хэмжээнд зохион байгуулагдах болсон тухай мэдэгдлээ.

Цар тахал анх дэгдэх үед Токиогийн олимпыг 2021 оны гуравдугаар сард зохион явуулахаар төлөвлөж байсан. Харин энэ хугацааг сунган ирэх жилийн наймдугаар сард албан ёсоор зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, олимп 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл зохион байгуулагдана. Ингэхдээ үзэгч, ажиглагчгүйгээр зохион байгуулагдахаар боллоо. Энэ тухайд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ

“Хүнд цаг үе ч гэлээ үзэгчдэд нээлттэй байна гэж хүсч байлаа. Олимп үзэгчгүйгээр хаалттай болно. Мэдээж ийм зүйлийг бид хүсэхгүй байгаа”

хэмээжээ. Спортын хорхойтнуудад энэ мэдэгдэл таагүй санагдаж байгаа ч, иргэд олноороо цуглахгүй байж өөрийн амь насыг хайрлан халдвараас сэргийлэх чухал урьдчилан сэргийлэлт болж байна гэдгийг тэрбээр онцолсон байна. Хэрхэн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ олимп зохион байгуулах тал дээр анхаарч байгаагаас гадна, ийм байдлаар зохиогдож байгаа нь олимпын мөн чанарыг алдагдуулж байгаа гэдгийг Ерөнхийлөгч Томас Бах дурдлаа. Үүнээс гадна 2022 онд Сенегалд зохион байгуулагдах байсан Өсвөрийн зуны олимпыг 2026 онд зохион байгуулахаар болжээ. Энэхүү олимпыг зохион байгуулах дөрөвдүгээр шатны ажил коронавируст халдварын улмаас эдийн засгийн хямралд орж, хойшлогдсон байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна