Автомашин жолоодон хурдтай явахдаа явган зорчигч руу шалбааг цацаж эд материал, эрүүл мэндээр нь хохироох тохиолдол түгээмэл байдаг. Ийм үед жолоочид ямар хариуцлага тооцдог талаар Цагдаагийн ерөнхий газраас тайлбар өгчээ.
ЦЕГ: Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ гар утас хэрэглэх, жолооч, зорчигч хамгаалалтын бүс хэрэглэлгүйгээр зорчих, замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлүүд нь бүгд зөрчил. Замын хажуугаар алхаж яваа иргэнийг усаар цацаж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан тохиолдолд жолоочийг Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар 100 мянган төгрөгөөр торгодог.
Иргэд усаар цацуулсан тохиолдолд тухайн машины улсын дугаарыг тогтоогоод цагдаагийн байгууллагад хандаж болно. Мөн хамт байсан гэрч болон камерын тусламжтайгаар хэргийг илрүүлэх боломжтой. Хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна