Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарт холбогдох шүүх хуралдаан хойшиллоо

ALs
2020 оны 7-р сарын 27 -нд

Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох шүүх хуралдаан өнөө өглөө 10.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шинээр сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч хэргийн материалтай танилцаагүй шалтгаанаар шүүх хуралдааныг ирэх наймдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууллаа. 

Шүүгдэгчдэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааныг хүртэл хэвээр үлдээжээ.

Эргэн сануулахад Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбат /Улсын Их Хурлын гишүүн асан/ болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна