Их Британи 2021 оноос Хонконгийн иргэдэд иргэншил олгоно

ALs
2020 оны 7-р сарын 27 -нд

Их Британи Улс 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Хонконгийн иргэдэд иргэншил олгоно гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр Хонконгийн иргэд Британид ажиллаж амьдрах боломжтой болох юм. 

Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Доминик Раабын зүгээс энэхүү шийдвэрийг Хятадын гаргасан шинэ аюулгүй байдлын хуулиас консул байсан Хонконгийн иргэдийг аврах шийдвэр гэж тодорхойлжээ.

Үүнээс гадна энэ нь түүхэн үүрэг хариуцлагын нэг гэдгийг хэлсэн байна.  Энэ долоо хоногт Их Британи Улс Хонконгийн Хятадад шилжүүлэн өгөх гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой маш олон зөрчил хоёр улсын дунд өрнөж байгаа юм. Харин Хятадын засаг захиргаанаас Их Британийг шийдвэрээ цуцлахгүй бол хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн АНУ ч бас хүний эрхтэй холбоотой асуудлаар Хятад Улстай зөрчилдөөн ихтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна