УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ

ALs
2020 оны 7-р сарын 29 -нд

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Банязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан юм.

Эргэн сануулахад, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан билээ.

Тэдний нэг болох  яллагдагч Г.Солтаныг Нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

 

Эх сурвалж: Банязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна