УИХ-ын 2020 оны сонгуульд ялсан МАН-ын албан тушаалын томилгоо, халаа сэлгээ лав өвлийн тэргүүн сар хүртэл үргэлжлэх бололтой. Залгуулаад Орон нутгийн сонгууль болж, дахиад л томилгоо үргэлжилнэ. УИХ-ын сонгуулийн дүн дагасан томилгооны сүүлчийг шинэ Элчин сайд нар мушгих юм байна.
Ерөнхийлөгч, Засгийн газар ирэх аравдугаар сард Монгол Улсаас зарим оронд суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орны хүмүүсийг томилохоор төлөвлөжээ.
Тэдгээрийн нэгэнд Шадар сайд асан Ө.Энхтүвшин багтсан байна. Тэрээр Францад Монгол Улсаа төлөөлж Элчин сайдаар явахаар болжээ.
Ө.ЭНХТҮВШИНИЙ НАМТАР
Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1980 онд Монгол Улсын Их Сургууль, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Англи, Орос хэлтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна