Энэ долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах ХУВААРЬ

ALs
2020 оны 8-р сарын 04 -нд

Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг "УБДС" ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үйлчилгээ хийнэ. Үүнд:

  • 25-р эмийн сан, УБ палас, 10-р хороолол ДДТ-113, 114/төмөр замын арын хэсэг/
  • Техник импорт ХХК, Алтанзулын амины орон сууцууд, III эмнэлэг, нэгдүгээр хороолол орчим
  • Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайханбулган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111,112, СОТ-3, III хорооллын эцэс орчим
  • БҮК-ийн салаа, Фада-гийн салаа, Нийслэлийн өргөө салаа орчмын хэрэглээний халуун усыг долоо хоногийн хугацаанд хязгаарлах юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна