Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ

ALs
2020 оны 8-р сарын 05 -нд

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Найдангийн Түвшинбаяр 

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:

  • Цэвэгмидийн Бат-Энх
  • Чойжгаваагийн Наранбаатар 
  • Жүгдэрийн Отгонцааган
  • Галсанжамцын Пүрэв-Очир 

МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурал энэ сарын 14-нд зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо - MNOC


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна