"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ

ALs
2020 оны 8-р сарын 05 -нд

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.

Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, Ким Духан гэх дүрээр олонд танигдсан Ан Жэмутай хамтран Монгол, Буриад,  БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The Woman” киноны гол дүрийг бүтээжээ.  Уг киноны зураг авалт Ховд аймагт хийгджээ. Тус кинонд Солонгос шувуу судлаач Ан Жэму (Ким Духан) Монголд төөрч нөхөр нь өнгөрсөн, хадам самгантайгаа амьдардаг жирийн малчин эмэгтэй Ундралын гэрт золоор олж очин амь аврагдан амьдрахдаа Монгол эмэгтэйчүүдийн ёс заншил, жудаг, амьдрах ухаан, тэвчээр, хүнлэг сэтгэл, амьдралын төлөө зүтгэлийг биширч, нүүдэлч Монголчуудын өв соёлоо одоог хүртэл тээж явааг харуулахыг зорьжээ. Босгын овоо, Хавцлын нуур, Улиастай, Алтан тээлийн хөндий үзэсгэлэнтэй газарт зураг авалт хийгдсэн байна. Энэ киног олон улсын кино фестивалд "сойх" зорилготой байгаа юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна