Сайд Т.Мөнхсайхан Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдтай уулзлаа

ALs
2020 оны 8-р сарын 05 -нд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барьж байгуулж өгснийг онцлон тэмдэглэж, уг эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ. Тэрчлэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гаар дамжуулан эрүүл мэндийн салбарт бага, дунд хэмжээний техникийн туслалцааны болон төслийн бус буцалтгүй тусламжийн олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлж ирсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийллээ.

Элчин сайд Х.Кобаяши Япон- Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв. Тэрбээр Япон Улс болон Монгол Улсын нийгмийн салбарын хамтын ажиллагааг, түүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна