Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирлээ

ALs
2020 оны 8-р сарын 06 -нд

Өнөө өглөө Улаанбаатар-Ханой-Шинэ Дели чиглэлийн тусгай үүргийн нислэгийн онгоц "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд  газардлаа. 

Тус тусгай үүргийн нислэгээр Энэтхэг, Балба, Вьетнам улсаас нийт 165 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнд 114 лам, бага насны хүүхэдтэй гэр бүл 12, жирэмсэн эмэгтэй 1, эрүүл мэндийн шалтгаантай 3 хүн, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 35 хүн ирсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.‬ Тийзний үнэ 1000 америк доллар байжээ.  

Иргэдийг ХӨСҮТ,ЦТЭ, Монголын үндэсний дээд сургууль дотуур байранд 21 хоног тусгаарлана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна