Ливанд нас барагсдын тоо 135 болж, хоёр долоо хоногийн ОНЦ БАЙДАЛ зарлалаа

ALs
2020 оны 8-р сарын 06 -нд

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод болсон хоёр удаагийн дэлбэрэлтийн улмаас 135 хүн нас барж, 5000 гаруй хүн шархдсан байна. Мөн хотын хэд хэдэн байшин юу ч үгүй сүйрчээ. 

Агуулахад удаан хугацаанд хадгалалтын горим зөрчин хадгалж байсан аммонийн нитрат дэлбэрсэн гэж эрх баригчдын зүгээс мэдэгдсэн байна.  

Бейрут хотын захирагч Марван Аббуд дэлбэрэлтийн улмаас 10-15 тэрбум ам.долларын хохирол амслаа гэжээ. Засгийн газраас Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлаж, хоёр долоо хоногийн онц байдал тогтоолоо.

Дэлбэрэлтийн улмаас боомтын зарим ажилчид далай руу шидэгдсэн бөгөөд аврагчид сураггүй алга болсон 100 гаруй хүнийг эрэн хайж байна.

Ливаны сайд нарын танхим аюултай эд зүйлийн хадгалалтыг хариуцдаг боомтын бүх ажилчдыг гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Баривчилгаанд цэргийн хүч дайчлахаар болсон байна.

Дэлбэрэлтийн өмнөДэлбэрэлтийн өмнө

Дэлбэрэлтийн дарааДэлбэрэлтийн дараа

Эх сурвалж: ВВС


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна