"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

ALs
2020 оны 8-р сарын 06 -нд

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

“Номин холдинг”-ийн тэргүүн Шагдарсүрэнгийн Баярсайханыг залилан мэхэлсэн гэх хэрэгт тэднийг яллагдагчаар татаад байгаа юм.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг доор заасны дагуу буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шүүж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”,
18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн”

Өмнөх хурлын үеэр шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар шинээр өмгөөлөгч нэмж авсан тул хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангуулах, өмнө нь авсан өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан.

Түүнчлэн өмгөөлөгч Д.Отгонбат нь санхүүгийн дүгнэлт гаргасан шинжээч болон хохирогч "Улаанбаатар импэкс" буюу "Номин холдинг"-ийн тэргүүн Ш.Баярсайханыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна